Android-ын ирээдүй

2012-02-03,18:42

Зөөврийн буюу авч явдаг, алганы, өвдөгний, цүнхний, өврийн гэсэн тодотголтой тооцоолох төхөөрөмжүүдийн ирээдүй болон одоогийн байдлын талаар өөрийн зүгээс бяцхан юм бичмой.

Android нь Google-ээс гаргасан, smart phone буюу ухаалаг гар утсанд зориулсаньnbsp;Linux цөмтэй үйлдлийн систем юм.
Ер нь бол сая унших нь ээ IBM-н Нээлттэй Систем Хөгжүүлэлтийг хариуцсан дэд ерөнхийлөгч Dan Frye-ийн хэлсэн үг нь “Дотроо тооцоолох төхөөрөмж агуулсан юу л байна, түүнийг линукс хөдөлгөнө” гэсэн байна (энэ ярилцлагыг эндээс уншаарай). Арга ч үгүй, учир нь линукс нь одоогоор дэлхий дээр байгаа хамгийн олон драйверийг агуулсан хамгийн авсаархан цөм юм. Үүнийг Android, XO PC гээд л маш олон хүчирхэг, уян хатан тооцооллын багажуудад ашиглаж байгаагаас гадна тодорхой үйлдлийн, жишээ нь сүлжээ салаалагч, агааржуулагч, хоол захиалах систем, лифт гэх мэт системүүдэд өргөн дэлгэр, ашиг тустайн дээр зардал хэмнэлттэйгээр ашиглаж байна.

Ер нь зөөврийн тооцоолох төхөөрөмж гэхээр мэдээж хөдөлгөөнт утасгүй интернет хүлээн авдаг, хэрэглээний болон зугаа гаргах програмуудыг суулгаж болдог, дуу гардаг, чихэвч залгадаг, бичлэг хийдэг, камертай гээд л олон шаардлагыг хангасан байх нь зүйн хэрэг. Гэхдээ сүүлийн үед ухаалаг утас буюу smart phone, өврийн тооцоолуур буюу netbook, мөн алганы тооцоолуур буюу tablet зэрэг л энэ бүх зөөврийн, дийлдэшгүй их хэрэгцээ шаардлагыг хангадаг хүчирхэг багажууд болжээ. Ер нь цаашдаа tablet болон smart phone-ууд л хамгийн хүчтэй өрсөлдөгчид болно байх. Жишээ нь Android болон iPhone smart phone-ы зах зээлийг, XO 3 болон iPad нар tablet-ийн зах зээлийг түрэмгийлнэ байх.

Хэн ч мэдэхгүй юун XO 3 ороод ирэв гэж үү? Гэхдээ энэ тодорхой болоогүй байгаа ч дараагийн tablet-ийн эрин үеийг эхлүүлэх нэг сонирхолтой зүйл гарч ирэх нь шиг байна. Удахгүй ирэх оны эхээр XO 1-ийн дараагийн хувилбар XO 3 гарах ба android үйлдлийн системтэй, орчин үеийн tablet-ийн шаардлагыг хангасан ч санаанд оромгүй хямд үнээр, хүүхэд бүрд биш хүн бүрд борлуулагдах сураг байна. Гэхдээ бас болоогүй зүйлд түргэдэж юун магад ярзайтал инээх

Харин Android-ын зах зээл хэт хурдан явж байна. Маш олон хүн Android утас хэрэглэж байна, өдөрт 400 мянга гаран android системтэй төхөөрөмжүүд үйлдвэрлэгдэж байна. Маш том зах зээлийг Google бүрдүүлж чаджээ. Блог бичдэг хүн бүр Google Ads ашиглаад блогоороо мөнгө олдог бол, харин одоо та smart phone дээр ямар хэрэглээ байж болохыг сэтгэж чадаж байвал заавал ажил хийх шаардлагагүй болчих гээд байна. Юу вэ гэхээр Android AppInventor гэгч зүйлийг ашиглан гүнзгий програмчлалын мэдлэг шаардлагагүйгээр, цөөхөн хэдэн логик үйлдлүүдийг лого програмчлалын аргуудаар хооронд нь хүүхдийн лего тоглоом шиг өрж тавиад л та бүхэл бүтэн утсанд зориулсан application биччихнэ. Төсөөлж байна уу, таны тэр app хэрэгтэй ч байсан хэрэггүй ч байсан хэдэн мянга, хэдэн сая хүмүүс сонирхоно. Хэрвээ сонирхолтой бол та баяжлаа л гэсэн үг.

Android утаснууд гайхамшигтай болон хөгжсөөр л байна. Та HD бичлэг хийхийн тулд заавал HD камертай утас аваад байх ч шаардлагагүй болчхоод байх шиг байна. Танд зүгээр л HD нягтшилтай зураг авдаг камер төдийхөн зүйл байхад л android хувилбараа шинэчлээд л авто фокустай, HD бичлэг хийдэг утастай болчихно. Өрөөр хэлбэл одоо програм хангамж техник хангамжийг захирч эхлээд байна. Төхөөрөмжүүд нь ч гэсэн техник хангамжийн зүгээс маш хүчирхэг функцүүдтэй байдаг. Жишээ нь төвшин, зүг, налуу, байрлал мэдрэгчээс авахуулаад л гэрэл, дүрс гээд л эсэн шидийн сенсорууд нь хэрэглээг улам төгсрүүлж байна.

Хэдэн жилийн дараа бүх газарт Ipv6 ороод ирэхээр төхөөрөмж бүхэн өөрийн жинхэнэ хаягтай, гаднаас болон гадагшаа саадгүй нэвтэрч болох хэмжээнд хүрнэ. Тэр үед таны хаалганы цоож, өрөөний гэрэл, плитка, хулгана, үзэг гээд л байж болох бүх зүйлээ хаанаас ч гэсэн интерет, утасгүй сүлжээ, bluetooth гэх мэт холбоосоор шууд удирдаж болно. Удирдаж байгаа хэрэгсэл тань таны тооцоолуур, таны цахим хаяг, тэр ч байтугай таны гар утсан дээр байж байдаг бол гоё уу? Тэр ч байтугай та аль хэдийн орондоо орчхоод аль ойр байгаа төхөөрөмжөөсөө гэрлээ унтраах боломжтой гээд төсөөлдөө.

Мөн энэ хөгжлийг дагаад зөндөө олон шинэ боломжууд гарч ирнэ. Хүн суурийн интернетийг мартана. Банкны төлбөр тооцоо, зээлийн төлбөр гээд л бүх зүйлээ одоо ч гэсэн шууд гар утсаараа хийж болж байна. Гэхдээ ирээдүйд илүү асуудалгүй, цэвэр хэрэглээ болох болно. Ямар ч утас гэж байхгүй болно. Энд ярьдаг биш холбодог утас шүү. Жишээ нь таны хулгана байлаа гэж бодъё. Тэгвэл тэр хулганаар та өөрийн тооцоолуурыг удирдана, нэг товч юм уу ямар нэг үйлдэл хийгээ телевизээ, дахиж нэг юм хийгээд л печээ гээд л юуг л бол юуг л ямар ч хөглөрсөн утас ашиглалгүй шийдэж болно. Тогийг хүртэл агаараар дамжуулах нь хэрэглээ болох гээд л байна.

Дээрх бүхнээс харахад ирээдүй бол Андройд гэдэг нь харагдаж байна. Учир нь андройд бол зөвхөн зөөврийн төхөөрөмжид зориулсан линукс систем шүү дээ. Хамгийн авсаархан зүйлийг хамгийн авсаархан зүйлд зориулан, үнэхээр гайхалтайгаар бүх талаас нь системчилж өгсөн нь одоо ирээдүйд эзлэх байр суурийг нь аль хэдийн тодорхойлж байна.

Одоо ч гэсэн хүмүүс Андройд утсаны програм бичээд мянга мянган ногоон олж байна. Гэхдээ зөвхөн програм биш, энэ бол маш том зах зээл, хөгжил, ирээдүй. Монголчууд бидэнд ч гэсэн боломж байна. Хонгилын цаадах гэрэл бол энэ юм шиг байна ярзайтал инээх

Нийтлэлч: khaschuluu

Эх сурвалж: http://www.likeit.mn/news/id/152
Бичсэн: Алмас
Бичлэгийн төрөл: Android | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2272 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)