Apple iPhone-ний шилдэг 16 тоглоом
2010-04-25,02:50
Apple iPhone, iPod Touch болон одоо шинээр гарч байгаа iPad зрэг бүтээгдэхүүнүүдийг маш амжилттай сайн борлогдоход нөлөөлж байгаа зүйл бол төрөл бүрийн сонирхолтой програм, тоглоомууд билээ. iTunes Store дээр хэдэн зуун мянган тоглоом байгаа бөгөөд 2 жилийн өмнө нээгдсэн энэ дэлгүүр нь саяхан 3 тэрбум дахь борлуулалтаа тэмдэглэж байсан билээ. Ингээд би интернетээр судалж байгаад өөрийн iPhone дээр суулган тоглож байгаа тоглоомуудаас шилдэг 16-г нь танилцуулъя.
Яг 16 гэсний учир гэвэл iPhone-ны нэг дэлгэцэнд 16 зүйл багтдаг билээ. Ер нь төрөл бүрийн тоглоомуудаас суулгаж үзсэн бөгөөд энэ тоглоомууд заавал хамгийн шилдэг нь байх албагүй бизээ. FIFA2010, Need For Speed Shift эд нар дажгүй хэдий ч бараг л өдөр болгон тоглоход бас арай учир дутагдалтай санагдав.
Тэгэхээр тоглоомын хувьд таны сонголт юу вэ?
Эх сурвалж: http://n20.mn/all-latest-news/5-gadgets/183-best-16-games-for-iphone.html
Яг 16 гэсний учир гэвэл iPhone-ны нэг дэлгэцэнд 16 зүйл багтдаг билээ. Ер нь төрөл бүрийн тоглоомуудаас суулгаж үзсэн бөгөөд энэ тоглоомууд заавал хамгийн шилдэг нь байх албагүй бизээ. FIFA2010, Need For Speed Shift эд нар дажгүй хэдий ч бараг л өдөр болгон тоглоход бас арай учир дутагдалтай санагдав.
Хэрвээ та iPhone утастай бол мэдээж кодыг нь тайлуулж Монголын гар утасны сүлжээнд ажиллах боломжтой болгосон байх хэрэгтэй. Мөн үүнээс гадна таны iPhone-ны үйлдлийн систем нь 3.0.x-ээс дээш байсан нөхцөлд л дараахи тоглоомууд ажиллана гэдгийг анхаарна уу. Одоогийн байдлаар хамгийн зохимжтой хувилбар нь 3.1.2 хувилбар бөгөөд хамгийн сүүлийн 3.1.3 хувилбарыг хамаагүй суулгах буюу интернетээр (iTunes-ээр) шууд шинэчлээд уншуулчихвал таны утасны сүлжээ орохгүй болно. Сүлжээний кодыг гаргахаас гадна нэмэлт тохиргоо хийж эдгээр тоглоомын IPA хуулбарыг шууд суулгах боломжтой болгож болдог. Та өөрийн утасны хувилбарыг мэдэхийг хүсвэл Settings дотроос General > About гэж ороод Version гэсэн мэдээллээс харах боломжтой. Та өөрийн утсыг хамгийн боломжит хувилбар дээр сүлжээ ордог төдийгүй утасны дугаарын хашилтгүйгээр гаргах эсвэл дараахи тоглоомуудыг суулгуулахыг хүсвэл бидэнтэй холбоо барьж болно. За ингээд тоглоомнуудаа сонирхуулъя.
Uniwar Үнэ: $1.99 Стратегийн чиглэлтэй тоглоомууд дундаас нилээн сонирхолтой нь бөгөөд өдөр болгон тоглосон ч уйдахааргүй. Интернетээр ээлж ээлжээр нүүдэл хийж тоглох бөгөөд та ганцаараа тоглож болох үенүүд ч бас байгаа. Дөрвөн янзын бүлгэмийн онцлогийг харуулсан өвөрмөц график дүрслэлтэй хийсэн энэ авсаархан тоглоомын байлдааны хэсгийг сонирхолтой болгожээ. | |
Rock Band Үнэ: $6.99 Tapulous эсвэл Tap Tap Revenge зэрэг хэмнэл тааруулах тоглоомууд байдаг хэдий ч Rock Band тоглоомыг тоглосноор та жинхэнэ рок од шиг гитар, бөмбөр тоглох эсвэл дууг нь "дуулах" боломжтой юм. Алдартай рок хамтлагуудын сор болсон дуунуудыг оруулсан Rock Band нэр нь iPhone дээр гарахаасаа өмнө Playstation дээр ч ихэд түгсэн бөгөөд иж бүрэн хэрэгсэлтэй бол бүтэн хамтлагаараа тоглож болдог юм. iPhone дээр сүлжээгээр, интернетээр хамтран тоглох боломжтой бөгөөд та өөрийн авсан оноогоороо найзуудтайгаа өрсөлдөөрэй. | |
Krazy Kart Үнэ: $2.99 Mario Kart шиг сонирхолтой уралдааны тоглоом бөгөөд төрөл бүрийн хөгжилтэй дүрүүдтэй билээ. Янз бүрийн зэвсгээс сонгон дайснууд руугаа шиддэг. Уралдааны замууд нь таны чадварыг сорьсон огцом эргэлтүүдээр дүүрэн байх болно. Та ганцаараа төдийгүй сүлжээгээр тоглох боломжтой. | |
Dungeon Hunter Үнэ: $4.99 Энэ тоглоом нь нэгэн баатрын адал явдалд тулгуурлан хийсэн сонирхолтой хэдий ч зөвхөн ганц тоглогч тоглох боломжтой учраас нилээн үнэлгээ алдаж байгаа. Бүх үеийг давахад ойролцоогоор 20 цаг зарцуулах бөгөөд гурван янзын хүнд хэцүү түвшинтэй байна. Олон төрлийн зэвсэг олж аван дайснаа илүү амархан дарах боломжтой бөгөөд цамхаг дундуур гүйдэг Diablo шиг тоглоом тогломоор санагдвал үздэг л тоглоом. | |
Peggle Үнэ: $2.99 Энэ тоглоомны компьютер дээрх хувилбарыг хулганаар тоглоход овоо амархан байсан чинь iPhone дээр бүүр ч хэцүү юмаа. Хэцүү байх тусмаа мэдээж сонирхолтой. Та үе тус бүрд 10 бөмбөг авах бөгөөд тухайн үед байгаа улбар шар цэгүүдийг онож арилгах ёстой. Нийт 55 үе, 40 сорилттой бөгөөд олон тоглогч бие биенээ сорих боломжтой. | |
F.A.S.T. — Fleet Air Superiority Training F.A.S.T. эхлээд туршилтын хэлбэрээр iTunes дээр гарч ирсэн бөгөөд энэхүү байлдааны онгоцны тоглоом нь нилээн хатуу самар шүү. Та төрөл бүрийн байлдааны даалгавар аван, багаараа байлдах, бусад онгоцыг хамгаалан нисэх, бай бөмбөгдөх гэх мэт олон сорилтыг даван туулах ёстой. Шинэ онгоц, шинэ зэвсэг худалдан авах тоглоомын дэлгүүртэй. Дэлгүүрээс даалгавар гүйцэтгэж болох шинэ газар орон авснаар түүнийг дагалдан шинэ сорилтууд, шинэ онгоцтой болох болно. Тоглоомын нэмэлт үе, нэмэлт онгоц, бусад зэвсэг гэх мэтийг худалдан авахад нилээн үнэтэй бөгөөд тоглоомын явцад цуглуулдаг оноог ашиглахад ойлгомжгүй. | |
N.O.V.A. - Near Orbit Vanguard Alliance Үнэ: $6.99 Түрүүлж харснаа буудан байлддаг энэ тоглоомонд холбоо тасарсан сансрын хөлөг дээр болсон үйл явдлын тагнахаар бууж байгаа тусгай байлдагчийн дүрээр та тоглож эхэлнэ. Янз бүрийн сонин харь гаригийн амьтад, араатнуудтай тулалдан үйл явдал өрнөх ба буудах, эргэн тойрон явахад бусад тоглоомтой харьцуулахад харьцангуй хялбар байлаа. Ганцаараа эсвэл сүлжээгээр хүмүүстэй байлдаж болдог нь ихэд сайшаалтай. Мэдээж компьютер дээр байлддагийг гүйцэхгүй ч гэсэн дажгүй сайн тоглоом болжээ. | |
Space Invaders Infinity Gene Үнэ: $4.99 Дээхнэ үеийн Сансрын довтлогчид тоглоомыг энгийн болгон iPhone-д оруулахдаа шинэлэг дизайн, шинэ төрлийн зэвсэгтэй болгосон нь ололттой болсон байна. Та өөрийн оноог дэлхий даяарх бусад хүмүүстэй харьцуулах боломжтой болсноороо өндөр оноогоо гайхуулж чадна. | |
Bejeweled 2 Үнэ: $2.99 Ижил өнгийн эрдэнийн чулуу нийлүүлэн тоглодог энэ тоглоомыг компьютер дээр та тоглож үзсэн бизээ. Гар утсан дээр тоглоход бүүр ч хялбар мэт санагдах бөгөөд гадуур явж байхдаа зав гарвал хальт тоглоход гэмгүй тоглоом шүү. Гэнэт нүүдэлгүй болоод дуусдаг янз байхад бүүр яагаад ч дуусдаггүй янзаар нь тоглоход хэдэн ч үе байсан тоглоод л байх нь тэр. За тэгээд дэлбэрдэг, арилгадагийг гаргачихаад бөөндөхөд хичнээн урамтай гэж. | |
geoDefense Swarm Үнэ: $1.99 Энэ тоглоом энгийн юм шиг хирнээ сайтар төлөвлөж тоглох шаардлагатай байдгаараа онцлог юм. Та өөрт байгаа мөнгөөрөө янз бүрийн боломжтой, янз янзын чадалтай хамгаалалтын цамхагнуудыг худалдан авч энэ тэрүүгээр гүйлдэх амьтдаас хамгаалах ёстой бөгөөд үе ахих тусам даалгавар улам хэцүү болно. Сүүлийн дуусдаггүй үе дээр хир удаан тэсч гарахаа шалгаж болох ба нэг үе өөр өөр хувилбараар дахин хамгаалалт барихад ялгаатай байх нь гайхалтай. | |
Canabalt Үнэ: $2.99 War of the World киноных шиг фонтой энэ тоглоомын гол зорилго нь байшингийн дээвэр дамжин аль болох хол зугтаах явдал юм. Саад дээгүүр харайн тээглэхгүй гүйх тусам хол харайх бөгөөд энэ нь SpiderMan кинонд гардаг шиг л харагдана. Нурдаг байшин, дээгүүр унаж ирэх бутлуур, гэнэтийн цонхнууд гээд олон сонин сорилтыг давч туулан өөрийн оноогоо интернетээр харьцуулаад үзээрэй. | |
Shredder Үнэ: $7.99 iTunes дээр шатрын 60 гаруй тоглоом байгаагаас Shredder үнэхээр онцгой. Маш ухаалаг хиймэл оюун, чансааг тохируулах боломж, ELO түвшин тогтоох боломж зэрэг нь энэ тоглоомыг бусдыг илүү болгосон хэдий ч бараг бүх тоглоомууд сүлжээгээр шатар боломжийг хангаагүй нь гайхмаар. Компьютерын эсрэг шатрын бүтэн өрөг тоглох бүрт улам хэцүү болох ба бүүр хожиж чадахгүй бол түүний хүчийг бууруулахад компьютер хүртэл гэнэхэн алдаа хийх болно. Шатрын янз бүрийн бодлого бас байдаг бөгөөд та хамгийн цөөн нүүдлээр бодлогыг бодож оноо авна. | |
Sword & Poker Үнэ: $0.99 Дөнгөж энэ 1-р сард худалдаанд гарсан хэдий ч маш амжилттай борлогдож байгаа тоглоом юм. Та баатрын дүрд орон үе даван явахдаа Texas HoldEm маягийн хөзрийн сорилтыг даван туулах хэрэгтэй. Сүлжээгээр тоглох боломжгүй учраас найзуудтайгаа мөрийтэй тоглоно гэж байхгүй нь. | |
Real Racing Үнэ: $4.99 NFS Shift, Ferrari World гэх мэт тоглоомнуудтай шууд харьцуулахад дэмий ч гэлээ энэ тоглоом график дүрслэл, удирдлагын хувьд маш сайн хийгдсэн байна. Нийт 48 машин, 12 замтай бөгөөд таван төрлөөр тоглох боломжтой. 6 тоглогч нэр дор эсвэл сүлжээгээр тоглох боломжтой. Утсаа эргүүлэн удирдахад хялбар бөгөөд машин дотроос харсан байдал нь бодитой болжээ. Та өөрийн уралдааны бичлэгийг хийж, түүнийгээ шууд YouTube оруулах боломжтой нь гайхмаар. | |
SimCity Үнэ: $2.99 Хэрвээ та SimCity-д дуртай бол энэ тоглоом зайлшгүй таны тоглох тоглоом. Гурван цаг үетэй ба тоглоомын туршид олон зөвлөгөөг танд хэлэх болно. Мэдээж олон төрлийн байгалийн гамшиг таны хотыг заналхийлэх бөгөөд нарийвчилсан дүрслэл нь танд таалагдах биз. Та өөрийн компьютер дээр SimCity тоглодог байсан шигээ гар утсан дээрээ хялбархан тоглож чадна. | |
Doodle Jump Үнэ: $0.99 Тоглоомны зорилго нь маш энгийн хирнээ үнэхээр донтуулмаар эд дээ. Өхөөрдөм үсрэгчийг төрөл бүрийн саад бэрхшээл дээгүүр үсрүүлэн улам дээш гаргах зорилготой бөгөөд таны замд мангасууд төдийгүй хар нүх, харь гаригийнхан ч саад болно. Энгийн эсвэл шинэ жилийн гэсэн 2 төрлийн дизайнтай. Та өөрийн оноог гар утсан дээрээ эсвэл интернетээр хадгалах боломжтой. |
За тэгээд хүн болгоны сонирхол өөр болохоор энэ жагсаалтанд байгаа нь хамгийн шилдэг гэх нь хаашаа юм. FIFA2010 ч дажгүй гэлээ удирдахад бэрх санагдаад оруулсангүй. SuperMonkeyBall хөгжилтэй ч гэлээ бас л нэг сонин байв. Sudoku сонирхолтой, хүнийг сайн сорьдог боловч байнга тоглох тоглоом арай л биш юм. BeachHead улайрмаар боловч удирдахад маш төвөгтэй байлаа. Энэ мэтчлэн маш сайн брэнд боловч iPhone дээр сайн хийгдээгүй эсвэл хэтэрхий удаан эсвэл удирдахад бэрх гээд олон тоглоомыг дурдаж болох байна.
Мэдээж Skype, Yahoo Messenger, Opera Mini, Shazam, GoodReader, Facebook гэх мэт олон сайхан хэрэглээний програмууд танд нээлттэй байгаа билээ.
Мэдээж Skype, Yahoo Messenger, Opera Mini, Shazam, GoodReader, Facebook гэх мэт олон сайхан хэрэглээний програмууд танд нээлттэй байгаа билээ.
Тэгэхээр тоглоомын хувьд таны сонголт юу вэ?
Эх сурвалж: http://n20.mn/all-latest-news/5-gadgets/183-best-16-games-for-iphone.html
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Та анх удаа энд сэтгэгдэл бичих гэж байгаа бол сэтгэгдэл бичихийн өмнө заавал энд дарж уншиж танилцана уу!
Манай блогт зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)