Гар утсаараа бүгдийг

2010-10-10,11:52
Ер нь сүүлийн үеийн электрон төхөөрөмжийн хөгжлийн чиг хандлага маань бүгдийг алсаас удирдах боломжтой wifi шийдлүүд рүү хандаж эхэлж байгаа билээ. Та бүхэн энэ талаар энд дарж уншаарай (http://baynaa.blogspot.com/2010/10/ubiquitous-linux-new-computing-fabric.html) за тэгээд ерөнхий ойлголт авсан болов уу. Жишээ болгоод нэгэн залуугийн өөрийн гараар бүтээсэн гар утсаар удирддаг удирдлагын талаар богино хэмжээний бичлэг сонирхуулъя.
эндээс нэмэлт мэдээллийг үзээрэй. (http://securitytube.net/Cellphone-Controlled-House-%28Hardware-Hacks%29-video.aspx) Гайхалтай биш гэж үү? Мэдээж энэ бол гэрийн нөхцөлд хийсэн зүйл. Sony, Hitachi, Apple, Google, Toshiba, Microsoft компаниудын дараагийн бидэнд барих бэлэг нь мэдээж үүнийг маш боловсронгуй болгосон нэг жижиг хайрцаг байх болов уу. Харих замдаа гар утсаараа нэг мессеж бичихэд л өгөгдсөн програмын дагуу кофе чанагдаад, зурагт тань таны байхгүйд гарсан үзэхийг хүссэн нэвтрүүлгийг тань бичиж авчихаад, магадгүй гэр хорооллын хувийн байшинг тань цахилгаан хэмнэж сэрүүн байлгаж байгаад ирэх дөхөнгүүт тань халаагаад хүлээж байна. Тэгээд GPS-ээр таныг гэрийнхээ үүдэнд ирснийг мэдээд шууд гэрлийг тань товч дарахгүй асааж хаалга тань түлхүүргүйгээр онгойно гээд төсөөл дөө. Зөгнөлт кинон дээр л ийм зүйл үздэг байсан санагдана. баярлах

За тэгээд ойрд зав муутай бичлэг энэ тэр нэмж оруулж амжихгүй байгаа. Бусад админууд маань ч завгүй байгаа бололтой. Та бүхэн гэхдээ мэдээлэл авахыг хүсвэл блогийн баруун доод хэсэгт буй Бусад блог, сайтын мэдээ: гэсэн хэсгийн холбоосууд байнга шинэчлэгдэж байгааг анзаарч байгаагүй бол түүнийг ашиглаж байгаарай. Бас view all>> гэсэн дээр дараад илүү их мэдээллийг уншаад байх боломжтой шүү. Мөн сонирхолтой хаяг, шинэ блогийн талаар бидэнд сэтгэгдлээр үлдээж байгаарай.
Бичсэн: xvv
Бичлэгийн төрөл: Мэдээлэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3015 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)