Samsung Galaxy S2 LG U+ буюу m250l дээр custom rom суулгах

2012-10-13,00:36
За LG U+ буюу m250l загварын CDMA Samsung Galaxy S2 утасны Custom ROM маш ховор байдаг юм байна.
Ямар ч байсан үүнийг нэлээн оролдоод шийдэж чадлаа. ROM сольж суулгана гэдэг нь товчоор тайлбарлахад утасны үндсэн програмыг нь сольж байгаа хэрэг юм. stock ROM буюу Official firmware гэдэг нь үйлдвэрээс утсанд сууж ирсэн ROM харин Custom ROM гэхээрээ тэр утсанд тааруулж үндсэн програмыг өөрчлөх юм уу, хүмүүс өөрснөө хийсэн ROM-ууд байдаг. M250L утсанд Custom ROM суулгахын давуу тал нь:
  1. Утас Roaming mode-оор биш шууд ажилладаг. Залгах болгонд roaming mode нээгдээд ядаргаа болоод байхгүй.
  2. Мессежний асуудлууд шийдэгдэнэ. (Гэхдээ кириллээр бичиж болохгүй бас 80 тэмдэгтээс илүү бичиж болохгүй.)
Нэлээд хэдэн custom ROM олж оролдож үзэв хамгийн их таалагдсан нь MIUI custom ROM. Гэхдээ энэ бас янз бүрийн хүмүүсийн өөрчилснөөр янз бүр байгаа. Солонгос суурьтай одоо энд тавих ROM мессеж нь зүгээр явдаг. Бусад нь s?a?i?n?u гэх мэтээр нөгөө хүндээ очоод байсан. Зарим нэг кастом ромыг танилцуулъя.
  • MIUI 2.2.17 бол харин хамаагүй өөр. Ерөнхийдөө iPhone-той нэлээд төстэй болсон. Маш гоё цэвэрхэн, олон боломжтой. Ойлгомжтой гоё харагдацтай. iPhone theme нь boot logo-ноосоо эхлээд бүх юм нь хазсан алимны дүрстэй болж маш гоё харагддаг. Энд дараад видеог нь үзэж болно. Хятад хувилбарууд нь мессеж явуулахад асуудалтай.
Custom ROM суулгасны дараа мессеж бичихдээ заавал явуулж буй утасны дугаарынхаа урд +976 улсын код бичиж байж явуулах хэрэгтэй. +97694989119 г.м. Хэрэв дан утасны дугаар бичвэл алдаа гарах болно. Бас тэмдэгт 160 тэмдэгт гэж харагдах боловч 160 хүртэл бичвэл асуудал гарах байх. Туршаад үзнэ биз дээ.

Бас суулгахын тулд заавал эхлээд 2.3.6 stock rom суулгаад дараа нь суулгах шаардлагатай. 4.x.x суулгасан байж байгаад суулгавал алдаа гараад олигтой ажиллахгүй.




Анхаар!!!
Хамгийн гол нь яг зөв утсан дээрээ заавраа яг л нэг бүрчлэн зааснаар дагаж хийх хэрэгтэй. Дунд нь оролдох, дуусаагүй байхад нь дундаас нь салгаж болохгүй. Бас компьютер чинь вирүсгүй байх хэрэгтэй. Бас хийх үедээ вирүсийн програмаа түр унтраасан нь дээр.


Суулгах заавар:
  1. Stock ROM суулгахад утсан дээрх бүх юм чинь устах тул сайн бакап хийж аваарай.
  2. Эхлээд Odin 3 v1.8 буюу фирмвэйр утас руу хуулдаг программаа татаж авна. - Татах
  3. Танд 7zip програм байхгүй бол татаж аваарай - 7zip татах
  4. Clockwork mod based Recovery татаж авна - Татах
  5. Android 2.3.x Stock ROM татна.  - Татах: Файл1 | Файл2 (татаж аваад 7zip програмаараа задална)
  6. Хэрэгтэй custom ROM-оо татаж авна. MIUI_M250L_2.2.17.zip - 136 MB (Өөр ROM-нууд хэрэгтэй гэвэл хүсэлт гаргаад тавиулж авч болно) (татаж авсан файлаа задалж болохгүй)
  7. Утсаа USB-ээр тооцоолууртаа залгаад 5-д татаж авсан ROM файлаа утасныхаа диск рүү хуулна.
  8. Утсаа унтраагаад Download Mode-оор асаана. (Дуу намасгах товч + Голын Товч + Унтраалга товчийг зэрэг удаан дараад асаад 2 сонголт харагдмагц дуу чангалах товчийг нэг удаа дарна.) Ингэж асаасны дараа утсаа USB-ээр компьютертаа холбоно.
  9. 1-д татаж авсан ODIN програмаа нээнэ. Auto Reboot-ээс бусад тохиргооны чагтыг хоосон болгоод PDA дээр нь 5-рт татаж авсан сток РОМ файлаа сонгоод Start товчийг дараад хүлээнэ. Энэ үед утсаа салгаж, оролдож болохгүйг анхаар!!! (Цахилгаан тасарвал бас аюултай тул болж өгвөл нөүтбүүк юм уу баттерейтай компьютер дээр хийх хэрэгтэй.)
  10. 7-оос эхлэн дахин давтаж 3-рт татаж авсан M250Lrecovery2.tar файлаа мөн ODIN-оор утсандаа хуулна.
  11. Утас чинь ассан бол унтраагаад Дуу чангалах товч + Голын Товч + Унтраалга товчнуудыг хамт зэрэг дарж байгаад нэг удаа асааж унтраад дахин асах хүртэл нь дарсан чигээрээ хүлээгээд 2 дахиа анхаарлын тэмдэгтэй шар гурвалжинтай дэлгэц асахад гараа авна. Ингэхэд CWM-based recovery гэсэн цэс рүү орно.
  12. Энэ цэсэнд дуу тохируулах товчуудаар дээш доош удирдаж wipe data/ factory reset сонгож унтраах товчоор ажиллуулна.
  13. Эхлээд энийг ашиглаад системээ бүрэн бакап хийгээд авч болно. Гэхдээ утас чинь асахгүй байгаа бол асуудалтай л даа...
  14. wipe cache сонгож мөн цэвэрлэнэ. Үүний дараа install zip from sdcard сонголтоор орж choose zip from internal sdcard эсвэл choose zip from sdcard гэж сонгоод 5-д татаж аваад утас руугаа хуулсан Custom ROM-ынхоо файлыг сонгоно. Ингэхэд суулгаж  эхлэх ба Install from sdcard complete гэж гарах хүртэл хүлээнэ. Ингээд энэ бичиг дарахад буцах товчоо дарж буцаад reboot system now товч дарж утсаа дахин ажиллуулна.
  15. За тэгээд ассан бол хэлээ сонгоод болно. Хэл сонгоход жоохон хэцүү. MIUI дээр хэл солихдоо араа бүхий Settings олж дараад нээгдсэн цонхонд дээд хөндлөн цэсний голынх руу орно. Доош гүйлгээд A... үсэг бүхий товчийг дараад дээрээсээ 2 дахь сонголт руу ороод гүйлгэж үзэхэд хэл сонголт байх ба тэндээс  English сонгоод доорх 2 товчны зүүн талынхыг сонгоход Англи болох ба утсаа унрааж асаасны дараа бүрэн Англи болно.
Буцааж бүүр хуучин Солонгос ROM-оо суулгахыг хүсвэл

Болохгүй бол буцаагаад хуучин Солонгос ROM-оо суулгаж болно. Ингэхдээ дээрх суулгах зааврын 1-3,5,7-9,11-р үйлдлүүдийг дагаж хийнэ. Бусдыг нь алгасна. Ингээд болно. Харин 11-р үйлдэл дээр арай өөр цэс гарч ирнэ. Гэхдээ адилхан wipe data/cache, factory reset гэсэн сонголтуудыг хийгээд reboot хийнэ.
5-р үйлдэл дээр татаж авах файлын оронд доорх файлуудыг бас татаж авч суулгаад ICS 4.0.x сүүлийн хувилбараас нь мөн суулгаж болно.

За тэгээд аль нэг файлыг татаж аваад дээрх зааврын дагуу ODIN-оор утас руугаа PDA дээр оруулаад хуулж оруулаад буцаад Солонгос болно.


Нэмэлт:

Зарим нэг бусад ROM (алдаа ихтэй):

Асууж тодруулах зүйл байвал асууж болно шүү.
Бичсэн: Алмас
Бичлэгийн төрөл: Android | (198) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 18506 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




 
za
pvvjee хэзээ бичсэн: 19:40, 2017-04-17 | |
Бүх зааврын дагуу зөв хийсэн үү? Зөв хийсэн бол болох ёстой. Хүлээгээд үз. Анхны удаан асахдаа уддаг. Хэрэв 20-30 минутаас дээш хүлээгээд асахгүй бол дахиад шараад үз дээ. Recovery mode руугаа зөв орж байвал шууд zip файлаа дахиж уншуулаад Wipe all хийгээд болох ёстой.
Алмас хэзээ бичсэн: 17:57, 2017-04-17 | |
SHW-M250L gurwal jin temdeg garchad asha bolj hin yahuu Солонгос ROM in hans tathu

pvvjee хэзээ бичсэн: 17:54, 2017-04-17 | |
help


pvvjee хэзээ бичсэн: 17:52, 2017-04-17 | |
SHW-M250L gurwal jin temdeg garchad asha bolj hin yahuu
Зочин хэзээ бичсэн: 17:44, 2017-04-17 | |
ADMIN
ADMIN mal ymch ni yaj video bdiin malaa
Зочин хэзээ бичсэн: 16:07, 2016-08-24 | |
ADMIN
SAIN BNU? TA VIDEO GOOR UZUULG BOLOHUU?
Зочин хэзээ бичсэн: 16:05, 2016-08-24 | |
video baigaa yu
temka (зочин) хэзээ бичсэн: 12:58, 2016-08-24 | |
Маш их баяраллаа
Зочин хэзээ бичсэн: 14:39, 2016-08-12 | |
goy goy
Зочин хэзээ бичсэн: 20:26, 2015-03-06 | |
Заавал хэрэгтэй.
Зочин хэзээ бичсэн: 17:21, 2015-01-18 | |
4t tatsan yum ni zaawal heregtei yumuu
Baat хэзээ бичсэн: 17:17, 2015-01-18 | |
ene rom iig suulgasnii daraa suljee baga orj ireed bhiin yahuu??
Зочин хэзээ бичсэн: 15:34, 2014-11-09 | |
Lg f200 4.4.2 bna uu
Зочин хэзээ бичсэн: 23:15, 2014-10-06 | |
Zurag ni bna uu
Зочин хэзээ бичсэн: 23:04, 2014-10-06 | |